Шууд Chart

Гамшгийн эрсдлийн тойм судалгаа хийж эхэллээ

2019-09-11 12:46:24

Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдлийг бууруулах орон нутгийн зөвлөлөөс дүүргийн Улаан загалмайн хороотойгоо хамтран гамшгийн эрсдлийн тойм судалгааг хийж эхэллээ.

Гамшгийн нөхцөл байдлын мэдээллийг цуглуулж, гамшгийн эрсдэлийг тодорхойлох, судалгаанд суурилж гамшгийн эрсдлийг бууруулах төлөвлөгөө боловсруулах зорилготой тус судалгаанд эхний ээлжинд дүүргийн 1,11,13,14,18 дугаар хороод хамрагдаж байна.

Судалгааны үеэр дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогт судалгаанд оролцож буй хороодын албан хаагчид болон дүүргийн мэргэжлийн ангиудад хороодын гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг яаралтай боловсруулж, зөвлөмж гарган гамшгийн эрсдэлийн тойм судалгааг нарийвчлан гаргах үүрэг, чиглэл өгөв гэж Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.


Гамшгийн эрсдлийн тойм судалгаа хийж эхэллээ  
Үзсэн: 108 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй