Шууд Chart

Тамирчдад тоглолтын хувцас гардуулав

2019-09-11 12:48:53

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас бүх нийтийн биеийн тамир спортыг дэмжих зорилтын хүрээнд багагүй ажлыг зохион байгуулж, тамирчдад дэмжлэг туслалцааг тогтмол үзүүлдэг.

Тодруулбал, өнөөдөр дүүргийн Засаг даргын орлогч Д.Уламбаяр болон албаны бусад хүмүүс Хүүхдийн спортын VI их наадамд дүүргээ төлөөлөн оролцох гэж буй 100 тамирчинд тоглолтын хувцас гардуулан өглөө.

Дашрамд өгүүлэхэд, Монгол Улсын Засгийн газраас зохион байгуулж буй уг тэмцээнд Баянзүрх дүүргээс 22 спортын төрөлд 330 тамирчин оролцох юм.

Эх сурвалж: Баянзүрх дүүргийн ЗДТГ


Тамирчдад тоглолтын хувцас гардуулав   
Үзсэн: 188 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй