Шууд Chart

Даланзадгад дулааны станцын шугам сүлжээг сольж байна

2019-09-11 13:21:06

Даланзадгад дулааны станцын хуучин шугам 20-оод жилийн өмнө хийгдсэн. Хүн ам олноор суурьшиж, барилга байгууламж орон сууцнууд ихээр баригдаж байгаа ийм чухал цагт ачааллаа дийлэхгүй бэрхшээлтэй тулгараад байгаа юм. Тиймээс энэ жил Даланзадгад дулааны станцын шугам сүлжээг сольж сайжруулж байна. 

Есдүгээр сарын 15 гэхэд туршилт тохируулга хийгдэнэ. Аравдугаар сарын 1 гэхэд шугам сүлжээний ажил дуусаж хэрэглэгчдийг байнгын тасралтгүй найдвартай дулаанаар хангах юм. Энэхүү ажлыг "МЭЗ" ХХК орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэж байна.

Эх сурвалж: Өмнөговь аймгийн ЗДТГ


Даланзадгад дулааны станцын шугам сүлжээг сольж байна   
Үзсэн: 96 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй