Шууд Chart

Туршлагатай монгол тоглогчид цахим спортын баг байгууллаа

2019-09-11 13:34:36

Тус багийн албан ёсны бүрэлдэхүүн "erkaSt" Г.Эрдэнэцогт болон “Kabal”, "dobu", “Zilkenberg” “NEUZ” нэрээр тоглодог монгол тоглогч багтсан юм. “August” багийн гишүүд бүгд хилийн чанадад гадны багт мэргэжлийн тоглогчийн гэрээгээр тоглож байсан туршлагатай тамирчин бөгөөд олон улсын тэмцээнд амжилт үзүүлж байсан.

Тухайлбал, "erkaSt" буюу Г.Эрдэнэцогтын хувьд “Grayhound” багт гурван жил тоглох хугацаандаа Азийн аваргад түрүүлж, томоохон тэмцээнүүдэд амжилттай оролцож, хоёр стикер гаргасан. Харин “Zilkenberg” 2016 онд Азийн аваргад “The MongolZ” багийн бүрэлдэхүүнд тоглож аваргалсан аж.



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Туршлагатай монгол тоглогчид цахим спортын баг байгууллаа  
Үзсэн: 207 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй