Шууд Chart

Туркийн хэвлэл Жамаль Хашоггийн аллагын тухай шинэ мэдээлэл нийтлэв

2019-09-11 14:01:17

Сэтгүүлч Жамаль Хашоггийн аллагын талаар Туркийн хэвлэлд шинэ мэдээлэл нийтлэгджээ. Туркийн Засгийн газрын бодлого үйл ажиллагааг дэмждэг өдөр тутмын нэгэн сонинд, өнгөрөгч оны 10 дугаар сард Станбул дахь Саудын Арабын Консулын газарт алуулсан сэтгүүлч Жамаль Хашоггийн нас барах үеийн сүүлийн мөчид юу болсныг нийтэлжээ. "Сабах" сонин энэ мэдээллээ Туркийн Тагнуулын ажилтнууд Саудын Арабын Консулын газраас олж авсан дуу бичлэг дээрээс авч нийтэлсэн гэж тайлбарласан байна.

Энд бичсэнээр Жамаль Хашогги нас барахаасаа өмнөхөн юу хэлж байсан нь хальсанд буужээ. Тодруулбал, сэтгүүлчийг Консулын байранд ирэхээс өмнө “Тахил өргөчихмөөр амьтан гэж хэлсэн хүн нь Саудын Арабын талаас илгээсэн хэдэн хүний нэг болох шүүх эмнэлгийн шинжээч байсан. Хашогги Консулын газрын байр руу нэвтэрч ороод нэг л сэжигтэй болчихсон. Түүнд хэн нэг нь Интерполын шаардлагаар Саудын Араб руу буюу Риад руу буцах ёстой гэж хэлсэн. Сэтгүүлч тэр хүмүүсийн хүүгийнх нь талаар бичсэн шаардлагуудыг хүлээн зөвшөөрч даган биелүүлэхээс татгалзсаны дараа түүнийг мансууруулсан” гэж сонинд бичжээ.

Дараа нь “Тэрээр алуурчдад хандан багтраа өвчтэй учраас амыг нь таглаж битүүлэхгүй байхыг хүссэн ч удалгүй ухаанаа алдсан. Толгойд нь уут угласан болохоор амьсгаа нь боогдсон, учир нь дуу бичлэгт бууснаар энэ үед ямар нэг ноцолдооны шир, шир хийх чимээ гарч байсан” гэж Туркийн "Сабах" сонинд бичсэнийг олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Мөн сэтгүүлчийг шүүх эмнэлгийн шинжээч мөчилсөн нь хальсанд бичигдсэн байна гэж Туркийн Засгийн газрын сонин мэдээлжээ.

Энэ талаар Туркийн албаны хүмүүс, бичлэгт сонинд бичсэн шиг баримтууд бий хэмээн батлаад байна. Тэд олж авсан мэдээллүүдээ бусад улс орнуудад илгээсэн гэдгээ хэлж байгаа ч сониныхон хэрхэн баримтыг олж авсан нь тодорхойгүй байгаа юм байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

Туркийн хэвлэл Жамаль Хашоггийн аллагын тухай шинэ мэдээлэл нийтлэв  
Үзсэн: 719 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй