Шууд Chart

Говь-Алтай, Завхан аймагт цахилгааны “0” зогсолт хийнэ

2019-09-11 14:27:17

Говь-Алтай, Завхан аймагт тог цахилгааны “0” зогсолт хийж, тоног төхөөрөмж шугам сүлжээнд засвар үйлчилгээ хийх гэж байна. Алтай-Улиастай эрчим хүчний систем төрийн өмчит хувьцаат компани өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Диспетчерийн үндэсний төвөөс батлагдсан горимын дагуу есдүгээр сарын 14-ний 09:00-18:00 цагийн хооронд Говь-Алтай, Завхан аймагт “0” зогсолт хийж, тоног төхөөрөмж шугам сүлжээнд засвар үйлчилгээ хийх аж.

Энэхүү засвар үйлчилгээ нь өвлийн ид ачааллын үе буюу халаалт дулааныг өгч эхлэхээс өмнө хийгддэг эрчим хүчний шугамын засварын ажил юм байна. Өнгөрөгч 2018 оны тухайд оргил ачааллыг 7.2 мвт.н тооцож ажилласан бол 2019 оны тухайд 18 мвт.н ачаалалтай ажиллахаар төлөвлөөд буй юм байна.

Түүнчлэн нэвчилт үүссэн элементийг сольж, үүрэн телефоны агаараар дамжуулах шугамыг засварлаж, Тайшир усан цахилгаан станцыг 110 квт.н ажилд шилжүүлэн ажиллах гэнэ.

Говь-Алтай аймгийн хэмжээнд 22775 хэрэглэгч 10870 айл өрх 1243 аж ахуйн нэгжид цахилгаан эрчим хүчийг нийлүүлдэг. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын хэмжээнд 904 аж ахуй нэгж, 9758 айл өрхөд цахилгаан эрчим хүч нийлүүлдэг байна. 

Р.Төмөрчөдөр

 


Говь-Алтай, Завхан аймагт цахилгааны “0” зогсолт хийнэ  
Үзсэн: 104 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй