Шууд Chart

МЦНХ-ны Дорноговь аймаг дахь салбар холбооны тэргүүнээр Т.Энхтүвшинг сонгов

2019-09-11 16:00:00

Монгол цэргийн нэгдсэн холбооноос орон нутагт салбар нэгж байгуулан, аймгийн төр, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо, гишүүнчлэлд түшиглэсэн ажил үйлчилгээг нэгдсэн удирдлагаар ханган чанар, үр өгөөжтэй зохион байгуулах зорилгоор зохион байгуулсан уг арга хэмжээг тус аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин нээж, МЦНХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, шинжлэх ухааны доктор, профессор, хошууч генерал О.Үржин холбооны зорилго, үйл ажиллагааны үндсэн чиглэлийн талаар танилцуулсан байна. Дараагаар нь чуулганд оролцогчид МЦНХ-ны Дорноговь аймаг дахь салбар холбооны тэргүүнийг сонголоо.

МЦНХ-ны Дорноговь аймаг дахь салбар холбооны тэргүүнээр Дорноговь аймгийн Засаг дарга бөгөөд Батлан хамгаалах газрын дарга, бэлтгэл хошууч Т.Энхтүвшин 100 хувийн саналаар сонгогджээ.









Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

МЦНХ-ны Дорноговь аймаг дахь салбар холбооны тэргүүнээр Т.Энхтүвшинг сонгов  
Үзсэн: 91 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй