Шууд Chart

Монголын теннисчид Иордан Улсыг зорилоо

2019-09-11 15:11:58

Теннисний хамгийн нэр хүндтэй багийн тэмцээн болох "Дэвисийн цом-2019"-д Монголын теннисчид оролцохоор Иордан Улсыг зорилоо.

Зөвхөн эрэгтэй багууд оролцдог уг тэмцээн 1900 оноос эхлэн зохиогдсон бөгөөд энэ удаа 108 дахь жилдээ болох гэж байна.

Манай теннисчид 2008 онд энэхүү буурал түүхтэй тэмцээнд мөрөө гаргаж байсан бол өнгөрсөн онд хоёр дахиа оролцож, Ази болон далайн орнуудын бүсийн хэсэгтээ тавдугаар байрт шалгарч байсан билээ.

Энэ удаа Ж.Батжаргал ахлагчтай, Д.Эрдэнэбаяр, С.Сүхжаргал, Э.Ангараг, А.Тамир нарын бүрэлдэхүүнтэй баг хүлгийн жолоо заллаа.

Тэмцээн энэ сарын 11-14-нд тус улсын Амман хотноо явагдах Ази болон Далайн орнуудын дөрөвдүгээр хэсэгт өрсөлдөх юм.

"Дэвисийн цом-2019" тэмцээнд нийт 133 орны баг оролцох бөгөөд манай теннисчдийн өрсөлдөх хэсэгт 14 орны баг багтжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын теннисчид Иордан Улсыг зорилоо  
Үзсэн: 83 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй