Шууд Chart

Шинжилгээнд хамруулсан тарагнаас энтеробактер илэрчээ

2019-09-11 15:43:53

Нийслэлийн 84 дүгээр сургуульд "Үдийн цай" хөтөлбөр хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж “Коко десерт” ХХК-ийн үйл ажиллагааг шалгахад хүнсний зориулалтын бус саваар тараг тээвэрлэж, түгээж байсан зөрчил илэрсэн.

Зөөвөрлөж ашиглаж байсан сав, таргийг лабораторийн шинжилгээнд хамруулахад гэдэсний халдвар үүсгэгч энтеробактер /enterobacter spp/ илэрсэн нь эрүүл ахуйн шаардлагыг хангахгүй байгааг илтгэж байна.

Эх сурвалж: НМХГ


Шинжилгээнд хамруулсан тарагнаас энтеробактер илэрчээ   
Үзсэн: 183 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй