Шууд Chart

БНСУ Дэлхийн худалдааны байгууллагад гомдол гаргав

2019-09-11 16:52:56

Өмнөд Солонгос улс Дэлхийн худалдааны байгууллагад Японы асуудлаар гомдол гаргасан талаар “Рёнхап” агентлаг мэдээлж байна. Япон улс хүчээр хөдөлмөр эрхлүүлсэн иргэдийн асуудлаарх шүүхийн шийдвэрээс болж бичил чип, дэлгэцний материал зэрэг гурван бүтээгдэхүүний экспортод хязгаарлалт тавьж, Өмнөд Солонгосыг илт “ялгаварлан гадуурхсан” гэж Өмнөд Солонгосын Худалдааны сайд Ю Мён Хи хэвлэлийн хурлын үеэрээ мэдэгджээ.

Япон улс өнгөрсөн долоодугаар сард цахилгаан барааны үйлдвэрлэлд шаардлагатай гурван төрлийн материалыг Өмнөд Солонгос руу экспортлохоо хязгаарлаж, наймдугаар сард Өмнөд Солонгосыг гадаад худалдааны илүү таатай нөхцөл олгодог орнуудын жагсаалтаас хассан билээ.

Япон улс эдгээр үйлдлээ Өмнөд Солонгос улс Умард Солонгос руу экспортын барааг нь нийлүүлдэг гэсэн сэжиг таамаг үүссэнтэй холбоотой гэж тайлбарладаг. Харин Сөүлээс Японы гадаад худалдааны бодлого чангарсныг өнгөрсөн оны сүүлчээр Өмнөд Солонгосын шүүхээс Японы хэд хэдэн компанийг колоничлолын үеэр хүчээр хөдөлмөр эрхлүүлж байсан хүмүүст нөхөн олговор олгох шийдвэр гаргасантай холбоотой гэж үздэг байна.

Шүүхийн энэ шийдвэрийн дагуу эдгээр компанийн хөрөнгийг энэ оны эхээр худалдаалж эхэлсэн билээ. 

Нийтэлсэн: Mонголын радио

БНСУ Дэлхийн худалдааны байгууллагад гомдол гаргав  
Үзсэн: 156 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй