Шууд Chart

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ маргааш Азийн АШТ-д өрсөлдөнө

2019-09-11 16:58:11

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ маргааш Азийн АШТ-д өрсөлдөнө

Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооноос хэвтээ шахалтын хэрэглэлтэй болон хэрэглэлгүй төрлийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулж буй.

Тэмцээний сүүлчийн өдөр маргааш бөгөөд хэрэглэлгүй төрлийн Азийн аваргууд тодорно. Үүнд “Рио-2016” паралимпийн хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ өрсөлдөх юм.

“Холидэйн Инн Улаанбаатар” зочид буудалд болж буй тэмцээнд 10 гаруй орны тамирчин залуучууд, насанд хүрэгчид, ахмадын ангилалд шилдгүүдээ тодруулж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ маргааш Азийн АШТ-д өрсөлдөнө   
Үзсэн: 89 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй