Шууд Chart

ЕБС-ын хичээлийн шинэ жилийн элсэлтийн үйл ажиллагаанд шалгалт хийв

2019-09-12 09:38:59

МХЕГ-ын даргын 2019 оны 01/54 дугаартай Хичээлийн шинэ жилийн бэлтгэл, элсэлтийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх удирдамжийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Гоо марал цэцэрлэгт хяналт шалгалт хийгдлээ.

Шалгалтаар цэцэрлэг нь гадна тоглоомын болон биеийн тамирын талбайгүй, бүлгийн өрөөний хана хэт эрээн, ариун цэврийн өрөөний шаардлага хангахгүй, бүлэг бүрд хүүхдийн танин мэдэхүй, сэтгэхүй, хэл яриаг хөгжүүлэх зорилгоор шаардлага хангасан номын төвгүй, галын аюулгүй байдлын дүгнэлтгүй, галын аюулаас хамгаалах анхан шатны багаж хэргсэлгүй зэрэг зөрчлийг илрүүлж зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар захиргааны шийтгэл ногдуулж, улсын байцаагчийн 4 заалт бүхий албан шаардлагыг хүргүүллээ.

 

 

 

 


ЕБС-ын хичээлийн шинэ жилийн элсэлтийн үйл ажиллагаанд шалгалт хийв  
Үзсэн: 94 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй