Шууд Chart

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шигшээ багийн дасгалжуулагчдыг ажлаа хүлээлгэн өгөхийг шаарджээ

2019-09-12 09:49:39

Жүдо бөхийн ДАШТ Японы Осака хотод наймдугаар сарын 25-аас есдүгээр сарын 01-ний хооронд болсон бөгөөд үүнд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр тэргүүтэй бөхчүүд оролцсон билээ.

Уг тэмцээнээс Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг л хүрэл медаль хүртсэн тул Монгол Улсын Ерөнхийлөгч, Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга шигшээ багийн дасгалжуулагчдыг хариуцлага хүлээн, ажлаа хүлээлгэн өгөхийг шаарджээ.

Энэхүү албан тушаалд Монгол Улсын ардын багш, хөдөлмөрийн баатар О.Балжинням, туслах дасгалжуулагчаар ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Баттулга, гавьяат дасгалжуулагч Ш.Цэвэлмаа, ОУХМ Гантөмөрийн Дашдаваа, Япон дасгалжуулагч Торий Томоо нар ажилладаг билээ.

Гэхдээ тэдний хүчин чармайлтаар манай улсын жүдочид 2017 оны ДАШТ-ээс зургаан медаль хүртсэн дээд амжилт байлаа. Мөн сүүлийн зургаан ДАШТ-ээс дараалан медаль зүүж байв. түүнчлэн олимпийн хоёр наадамд үзүүлсэн амжилтыг нэгтгэвэл Монгол Улсын жүдочид найман жил дараалан 16 медаль хүртээд байгааг хэлэх нь зүйн хэрэг болов уу.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шигшээ багийн дасгалжуулагчдыг ажлаа хүлээлгэн өгөхийг шаарджээ  
Үзсэн: 5705 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-09-19 07:47
Цагийн юм цагтаа. Бүр хааны алба халаатай, эзний алба ээлжтэйг бид алхам тутамдаа ойлгох ёстой! Гуншигнаад байх хэрэггүй л дээ...
Зочин [127.0.0.xxx] 2019-09-16 02:02
Ерөнхийлөгч шаардах эрх байхгүй бас зарлиг гаргах ч боломжгүй, ямарч хамааралгүй зүйлийг яагаад ингэж худлаа бичиж чадаж байна улс төржүүлж талцуулж нэр төрийн унагах явуулга юмуу
Зочин [127.0.0.xxx] 2019-09-17 15:13
Монгол улсын жудо бөхийн холбооны ерөнхийлөгч
zochin [127.0.0.xxx] 2019-09-13 17:26
para judog bas solih heregtei egch duu bazarsuren narantuya gej 2 idej uuj hanaj tsaddagui 2 bnaa
Z [127.0.0.xxx] 2019-09-12 19:55
Mafijsan bolhoor solih htei

Бидэнтэй нэгдээрэй