Шууд Chart

Японы Чиба муж баасан гараг хүртэл эрчим хүчгүй байна

2019-09-12 10:20:36

Өнгөрөгч долоо хоногийн сүүлчээр шуурч Чиба мужийг дайрсан "Факсай" далайн хар шуурганы улмаас 340 мянган айл эрчим хүчгүй болоод байна. Токиогийн цахилгаан эрчим хүчний компани орон нутгийн цахилгааныг баасан гарагт эргэж хэвийн байдалд оруулах боломжтой гэж хэлж буй юм байна.

Компанийн ажилчид унасан цахилгааны шонгуудыг сэргээн босгохоор ажиллацгааж байна. Эрчим хүчний саатлаас болж хүмүүс утсаар ярихад асуудал үүсээд байна гэж Кимицу хотын амбан захирагч нөхцөл байдлыг тайлбарлаж байна. Мөн хүмүүс ундны ус авахаар дараалал үүсгэсэн байна.

Албаны хүний хэлснээр далайн хар шуурганы хор хохирол газар хөдөлсний дайтай байна. Нөхцөл байдал үнэхээр хүнд байна гэж хотын дарга Хироко Иши ярьжээ.

Цахилгаан эрчим хүчгүй тул хүмүүс агааржуулагчаа ашиглах боломжгүйн дээр сүүлийн өдрүүдэд үргэлжилсэн халууныг улам хүндрүүлж байна. Мужийн хэмжээнд хоёр хүн хэт халуунаас нас баржээ.

Токиогийн цахилгааны эрчим хүчний компани мужийн төв Чиба хотын цахилгааныг өнөөдөр буюу пүрэв гарагт хэвийн горимд нь оруулна гэж төлөвлөж байна. Гэвч Нарита, Кисаразу хотууд, бусад газруудыг цахилгаантай болгоход хоёр өдөр шаардлагатай гэж байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

Японы Чиба муж баасан гараг хүртэл эрчим хүчгүй байна   
Үзсэн: 334 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй