Шууд Chart

Тарваган тахал өвчнөөс сэргийлэхийг сэрэмжлүүлж байна

2019-09-12 13:01:33

2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 09 цаг 30 минутад Баян-Өлгий аймгийн хуучин Нисэх буудлын хажууд тарвагыг өвчиж 4 толгойг ил хаясан байсныг ЗӨСТөвийн мэрэгчийн дуудлагын баг паразитологи Х.Дауренбек, ариутгагч М.Эрдэнэцэцэг, жолооч А.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй үйлчлэн, тарваганы хаясан эрхтэн, хэрэглэсэн бээлий, уут гэх зүйлсийг лабораторийн шинжилгээнд хамруулахаар авч, тухайн газрыг 0,3%-ийн жавелионы уусмалаар халдваргүйтгэж зохих арга хэмжээг авч ажиллалаа.

Иргэн та: Идэх хоолгүй ядуудаа биш ан агнах сонирхол, дур хүсэлдээ хөтлөгдөн тарваганы мах хэрэглэж байгаа нь төрийн байгууллагын ажил төдийгүй өөрийгөө ч үл хүндэтгэсэн үйлдэл бөгөөд төрийн хууль дүрмийг зөрчиж өөрийн болон бусдын эрүүл мэндэд эрсдэл учруулж байгаа хууль бус үйлдэл юм.

Сүүлийн жилүүдэд манай аймгийн тарваган тахлын байгалийн голомт идэвхжиж, хүн өвдөх өндөр эрсдэлтэй байгаа тул

Тарваганы мах хоол биш.
Эд эрхтэн нь эмчилгээ эм биш гэдгийг
ухамсарлан, тарваган тахал өвчнөөс сэргийлэхийг сэрэмжлүүлж байна !

Баян-Өлгий аймгийн ЗӨСТөв.


Тарваган тахал өвчнөөс сэргийлэхийг сэрэмжлүүлж байна   
Үзсэн: 226 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй