Шууд Chart

Антониу Гуттериш: Бенжамин Нетаньяхугийн мэдэгдэлд маш их санаа зовж байна

2019-09-12 13:29:54

Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхугийн Иордан голын Баруун эргийн хэсгийг эзэлж авах тухай сонгуулийн сурталчилгааны мэдэгдэлд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гуттериш маш их санаа зовж байгаагаа илэрхийллээ.

“Израилийн Ерөнхий сайд Нетаньяху сонгуульд ялсан тохиолдолд Баруун эргийн бүх газар нутагт Израилийн тусгаар тогтнолыг тогтоохын тулд Иорданы хөндий болон Сөнөсөн тэнгисийн хойд хэсгийг нэгтгэнэ гэж мэдэгдсэнд Ерөнхий нарийн бичгийн дарга санаа зовниж байна” гэж НҮБ-ын тэргүүний лхагва гарагт гаргасан мэдэгдэлд дурджээ.

Антониу Гутерришийн хэлснээр энэ нь олон улсын эрх зүйг зөрчсөн, цаашид Ойрхи Дорнодын асуудлыг шийдвэрлэх боломж, хэлэлцээрийг үгүй хийсэн үйлдэл гэнэ.

Бенжамин Нетаньяху энэ сарын 17-нд болох парламентын сонгуульд ялалт байгуулсан тохиолдолд Иорданы хөндий болон Сөнөсөн тэнгисийн хойд хязгаар орчмын хэсэгт Израилийн тусгаар тогтнолыг зарлана гэж мягмар гарагт амласан билээ.

2016 оны 12 дугаар сард баталсан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2334 дүгээр тогтоолоор Израиль улсыг Иордан голын Баруун эрэгт хүн ам суурьшуулах ажиллагаагаа зогсоохыг шаарддаг. Харин Израиль улс энэ тогтоолыг биелүүлэхээс татгалзсаар иржээ. 

Нийтэлсэн: Mонголын радио

Антониу Гуттериш: Бенжамин Нетаньяхугийн мэдэгдэлд маш их санаа зовж байна   
Үзсэн: 228 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй