Шууд Chart

Номын санд электрон каталогийг нэвтрүүлэх шаардлагатай байна

2019-09-12 14:04:28

Манай улсын Үндэсний номын сан тэргүүтэй олон номын санд түүхийн ач холбогдолтой, нэн ховор ном, судар, товхимол олноороо хадгалагддаг.

Гэхдээ номын сангуудын номын каталогийн ихэнх нь цаасан, цахим хувилбар руу шилжээгүйгээс болж эдгээр ховор ном, судрыг олон улс дахь судлаач, эрдэмтэд мэдэхгүй өнгөрөх нь их байдаг.

Тиймээс ойрын хугацаанд дотоодын номын сангуудад дэлхийн 120 гаруй улсын 18 мянга гаруй номын санд ашиглаж байгаа электрон каталогийг нэвтрүүлэх шаардлагатай байгаа юм.

Цаасан каталогийг цахим руу шилжүүлэх ажлаас урьтаж, электрон каталогийн давуу тал, боломжийн талаарх ерөнхий мэдээллийг номын санчдад өгөх сургалтыг өнөөдөр зохион байгуулж байна.

“Монголыг сонирхон судлах судлаач, эрдэмтэд олширч байна. Гэтэл манай улсын талаарх хангалттай мэдээлэл өгөх ном, судар дэлхийн цахим мэдээллийн бүртгэлд байдаггүй. Энэ нь судлаач, эрдэмтэд бүтээлээ туурвихад нь ихээхэн хүндрэл учруулдаг” гэж Монголын номын сангийн холбооны гүйцэтгэх захирал н.Даваасүрэн хэллээ.

Дотоодын номын сангууд электрон каталогт шилжвэл манай улсад мэргэжлийн каталогийн мэргэжилтэн шаардлагатай юм. Тиймээс энэ чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнийг бэлдэх, хүний нөөцөө бүрдүүлэх шаардлагатай байна.


Номын санд электрон каталогийг нэвтрүүлэх шаардлагатай байна  
Үзсэн: 153 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй