Шууд Chart

Дональд Трамп: Жон Болтон Хойд Солонгосын цөмийн яриа хэлэлцээний тал дээр нэг бус удаа том алдаа гаргасан

2019-09-12 14:26:51

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Жон Болтон алдаа гаргасан гэж Цагаан ордны тэргүүн тайлбарлалаа. Дональд Трамп мягмар гарагт Үндэсний аюулгүй байдлын зөвлөхөө чөлөөлж буйгаа зарласан. Тэрбээр сэтгүүлчдэд “Жон Болтон Хойд Солонгосын цөмийн яриа хэлэлцээний тал дээр нэг бус удаа том алдаа гаргасан” гэж ярьсан байна.

Цагаан ордны тэргүүн “Ким Жон Унд хандаж Ливийн загварыг сануулсан нь Хойд Солонгостой хийж байсан яриа хэлэлцээг хойш татсан” гээд “Тэр миний хувьд сайн хамтрагч байсан ч миний засаг захиргаанд байсан хүмүүстэй нэг санаа бодолтой байж чадаагүй. Яриа хэлэлцээ мухардалд орсон явдалд Умардын удирдагчийг буруутгахгүй” гэсэн утгатай үг хэлжээ.

Зарим хэвлэлд бичсэнээр Ираны асуудлаар хатуу байр суурь баримталдаг Үндэсний аюулгүй байдлын зөвлөх асныг огцорсны дараа Америкийн засаг захиргаа Иранд тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээгээ зөөлрүүлэх болов уу гэж ажиглагчид анхаарал хандуулж байсныг сануулжээ. 

Сэтгүүлчийн асуултад Дональд Трамп “Юу болохыг бид ажиглах болно” гээд Ираны талтай тохиролцоонд хүрнэ гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.

Лхагва гарагт болсон асуулт, хариултын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Жон Болтоны оронд нэр дэвшүүлж болох өндөр чадвартай таван хүний талаар бодож байгаагаа зарласан байна. Дипломатын энэ гол албанд тэрбээр хэнийг томилох нь анхаарлын төвд байгаа юм. 

Нийтэлсэн: Mонголын радио

Дональд Трамп: Жон Болтон Хойд Солонгосын цөмийн яриа хэлэлцээний тал дээр нэг бус удаа том алдаа гаргасан  
Үзсэн: 201 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй