Шууд Chart

Зөвшөөрөлгүй цагт тамхи худалдан борлуулахгүй байхыг анхааруулж байна

2019-09-12 14:32:23

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан “Тамхи тамхин бүтээгдэхүүний худалдаалах, сурталчлахад тавигдах шаардлагыг зөрчихөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжын хүрээнд Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй Тамхины тусгай зөвшөөрөлтэй 82 ААН, 16 иргэн, тамхины тусгай зөвшөөрөлгүй  35 иргэн, нийт 132 аж ахуй нэгж, иргэн хяналт шалгалтанд хамрагдлаа.

Хяналт шалгалтын явцад зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж буй түргэн үйлчилгээний цэгүүд Тамхины хяналтын тухай хуулийг зөрчин тамхи ширхэглэн худалдаалж байгаа нь  ЗТХ-ийн 6.3 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтыг зөрчиж байна.

Зөвшөөрөлгүй цэгт тамхи худалдан борлуулж байсан иргэн, аж ахуйн нэгжүүдэд зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн торгуулийн арга хэмжээ авч 36 нэр төрлийн 250 ширхэг 365,000 төгрөгний тамхийг улсын байцаагчийн  актаар хураан авч улсын орлого болголоо.

 

 


Зөвшөөрөлгүй цагт тамхи худалдан борлуулахгүй байхыг анхааруулж байна  
Үзсэн: 99 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй