Шууд Chart

Олон улсын шинэ нисэх онгоцны буудлын улсын тусгай хэрэгцээний газрын гэрээ, гэрчилгээ олголоо

2019-09-12 14:36:53

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт орших Хөшигийн хөндийд баригдах “Олон улсын нисэх онгоцны буудал”-ын 12084.9 га газрыг Засгийн газрын 2010 оны 140 дүгээр тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү, Захиргаа, удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга Р.Ганхуяг нар “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох, ашиглах журам”-ын дагуу Зам, тээврийн хөгжлийн яамны чиг үүрэгт хамаарах 2400 га газарт “Улсын тусгай хэрэгцээний газрын гэрчилгээ”, ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Төв аймгийн Засаг дарга, ГЗБГЗЗГ-ын дарга нарын хооронд 2019 оны 6 сарын 6-ны өдөр байгуулсан “Гурвалсан гэрээ”,  “Газар ашиглалтын төлөвлөлт, бүсчлэлийн зураг”, “Кадастрын зураг”, “Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт, зураг” болон бусад гэрээний баримт бичгийн хамтаар ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, холбогдох албаны хүмүүст хүлээлгэн өглөө.


Олон улсын шинэ нисэх онгоцны буудлын улсын тусгай хэрэгцээний газрын гэрээ, гэрчилгээ олголоо  
Үзсэн: 175 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй