Шууд Chart

Замын-Үүд боомтын шинэчлэл, бүтээн байгуулалтын шав тавих ёслол боллоо

2019-09-12 15:22:54

Замын-Үүд боомтын шинэчлэл, бүтээн байгуулалтын шав тавих ёслол өнөөдөр боллоо. Арга хэмжээнд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, БНХАУ-ын Элчин сайдын яамны худалдаа эдийн засгийн зөвлөх Сун Шюэжунь, БНХАУ-ын Гаалийн Ерөнхий газрын Үндэсний боомтын захиргааны дэд дарга Дан Инже болон холбогдох бусад байгууллагуудын удирдах албан тушаалтнууд оролцлоо.

Монголын талаас Хил хамгаалах ерөнхий газрын харьяа хилийн дугаар анги буулгах ажилд оролцох бол барилга угсралтын гүйцэтгэгчээр олон улсад нэр хүндтэй Хятадын "Жунмэй Инженеринг Групп", менежментийн багаар "China IPPR International Engineering Corporation" шалгарч ажилдаа ороод байна.

Монгол, Хятадын талаас нийтдээ 110 орчим машин техник хэрэгсэл, үндсэн болон туслан гүйцэтгэгчээр 400 гаруй ажилтан хамрагдахаар байна. Эхлээд зорчигч тээврийн цогцолбор, дараа нь ачаа тээврийн цогцолборыг ашиглалтад оруулахаар ажлаа эхлүүлжээ. 

Эх сурвалж: Сангийн яам


Замын-Үүд боомтын шинэчлэл, бүтээн байгуулалтын шав тавих ёслол боллоо  
Үзсэн: 270 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй