Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 4 хэм дулаан

2019-09-12 15:36:24

Малчид, иргэд, тариаланчид, хадланчидад зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна.

2019 оны 09-р сарын 12-ны 16-22 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/сек. 17 цагт 10 хэм, 20 цагт 8 хэм дулаан байна.


2019 оны 09 дүгээр сарын 12-ны 20 цагаас 09 дүгээр сарын 13-ны 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо, уулаараа нойтон цас орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 17-22 хэм, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 12-17 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 12-17 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн зүүн, өдөртөө нутгийн баруун хойд хэсгээр бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Сэрүүсч Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-3 хэм, өдөртөө 15-17 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Сэрүүсч Дундговийн нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүл багасна, бороо орохгүй. Өдөртөө үүлшиж, бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 хэм, өдөртөө 13-15 хэм дулаан байна.


 2019 оны 09 дүгээр сарын 14-нөөс 09 дүгээр сарын 18-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

14-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15,16-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо, уулаараа цас орно. Салхи 14,15-нд ихэнх нутгаар, 17-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Сэрүүхэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 17-22 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан байна.


Улаанбаатарт шөнөдөө 4 хэм дулаан   
Үзсэн: 202 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй