Шууд Chart

Жоко Видодо Сайд нарын танхимдаа шинэчлэл хийнэ

2019-09-12 15:59:59

Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо улс оронд нь гадаадын хөрөнгө оруулалт татахад саад болдог хүнд суртлаа багасгах зорилгоор Сайд нарын танхимдаа шинэчлэл хийхээр төлөвлөж байна. Энэ тухай Ерөнхийлөгчийн засаг захиргааны эх сурвалж “Страйтс таймс” сонинд мэдээлжээ.

Тухайлбал, Худалдаа, аж үйлдвэрийн яамны эрхлэх үйл ажиллагаанаас салгаж, Хөрөнгө оруулалтын шинэ яам байгуулах гэж байна. Мөн гадаад эдийн засгийн үйл ажиллагаанд илүү туршлагатай гэдэг Ретно Марсудийг Гадаад хэргийн сайдаар томилох бодолтой байгаа аж. 

Жоко Видодо хэд хоногийн өмнө Засгийн газрын хуралдааны үеэр Хятадын хэд хэдэн үйлдвэр өөр улс руу шилжсэнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байна. Түүний хэлснээр АНУ, Хятадын худалдааны дайнаас болж гадаадын 33 том компани үйлдвэрлэлээ явуулах илүү шинэ зах зээл сонгохоос өөр аргагүй болсон гэжээ. Эдгээр үйлдвэрийн олонхийг Вьетнам, Энэтхэг, Камбож, Малайз, Мексик, Серб, Тайланд руу шилжүүлсэн байна.

Жоко Видодо “Вьетнамд үйлдвэр нээхэд хоёр сар орчмын хугацаа зарцуулдаг бол Индонезэд нэг жил орчим болдог” гэж мэдэгджээ. Тэрбээр сонгуулиар өнгөрсөн онд 31 тэрбум ам.доллар давсан гадаад худалдааны алдагдлаа бууруулна гэж амлан гарч ирсэн юм. 

Нийтэлсэн: Mонголын радио

Жоко Видодо Сайд нарын танхимдаа шинэчлэл хийнэ  
Үзсэн: 99 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй