Шууд Chart

“MNB Гэр бүл” телевизийн шинэ сувагт найруулагч сонгон шалгаруулж авна

2019-09-12 16:10:13

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн “MNB Гэр бүл” телевизийн шинэ сувагт найруулагч сонгон шалгаруулж авна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг: Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.

Тавигдах шаардлага:

1.    Найруулагч мэргэжлээр их, дээд сургууль төгссөн
2.    Багаар ажиллаж, ачаалал даах чадвартай, харилцааны соёлтой
3.    Ажлын болон хувийн зохион байгуулалт сайтай, хариуцлага хүлээх чадвартай
4.    Тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй
5.    Телевизийн болон нэвтрүүлгийн онцлогийг сайтар мэддэг

Нэмэлт мэдээлэл

•    Дэлгэрэнгүй анкет /mnb.mn сайтын “Бусад” гэсэн хэсэгт буй МҮОНРТ-ийн ажилтны анкетыг бөглөх/
•    Их, дээд сургууль төгссөн диплом болон бусад материалын хуулбар

Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 19-ний өдрийн 17:00 цаг хүртэл хугацаанд доорх хаягаар ирүүлнэ үү.

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг,
11 дүгээр хороо, Хувьсгалын зам-3, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз
Утасны дугаар: 11325802
Цахим хаяг: mnb.hrcs@gmail.com


“MNB Гэр бүл” телевизийн шинэ сувагт найруулагч сонгон шалгаруулж авна  
Үзсэн: 842 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй