Шууд Chart

АНУ-ын дээд шүүх орогнол хүсэгчдэд хязгаар тавих шийдвэрийг дэмжлээ

2019-09-12 16:09:53

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Төв Америкийн орнуудаас АНУ-д амьдрах хүсэлт гаргагчдыг цөөлж хязгаар тавих шийдвэр гаргасныг Америкийн дээд шүүхээс зөвшөөрч хэрэгжүүлэхээр боллоо.

Энэ дүрэм журмыг Америкийн хууль зүйн болон, Дотоодын аюулгүй байдлын яамд хамтран гаргасан юм. Энд гуравдагч улс оронд амьдарч байсан хүмүүсийг АНУ-д улс төрийн орогнол хүсэхийг хязгаарлахаар заасан тул Мексикээр дамжин ирж цагаачлах боломжгүй болж байгаа юм.

Америкийн өмнөд хил дагуух муж улсуудад харьяалагддаг доод шатны шүүхээс засаг захиргааны энэ шийдвэрт хориг тавьсан байсныг лхагва гарагт гаргасан дээд шүүхийн шийдвэр ийн цуцалж байна. Харин хурлын явцад шинэ журмыг эсэргүүцэж байсан дээд шүүхийн шүүгчид, орогнол хүсэгчдийг хязгаарлах шинэ журам аливаа шахалт дарамтаас дайжсан хүмүүс улс төрийн орогнол хүсэх эрх олгож баталгаажуулсан АНУ-ын цагаачлалын хууль болоод НҮБ-ын дүрвэгчдийн конвенцийг зөрчиж байна гэж шүүмжилсэн байна.

Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гарагийн орой “Улс төрийн орогнолын хүрээнд АНУ-ын дээд шүүхэд том ялалт байгууллаа” гэсэн утгатай үг "твиттер"-т бичсэн байна.

Нийтэлсэн: Mонголын радио

АНУ-ын дээд шүүх орогнол хүсэгчдэд хязгаар тавих шийдвэрийг дэмжлээ  
Үзсэн: 125 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй