Шууд Chart

Аавуудыг орлогоо алдсаны тэтгэмжээр санхүүжүүлнэ

2019-09-12 16:19:21

Швейцарийн Үндэсний зөвлөл хүүхэдтэй болсон аавуудад хоёр долоо хоногийн амралт олгох хууль баталлаа. Хуулийн төслийг парламентын 129 гишүүн дэмжиж, 61 нь эсрэг санал өгч, нэг гишүүн саналаа илэрхийлэхээс татгалзжээ. Энэ хуулийг батлахад 20 орчим жил шаардагдаж, парламентад 30 гаруй санаачилга гаргахад хүрсэн юм.

Харин одоо шинэ хуулийн дагуу аавууд хүүхэд төрснөөс хойш зургаан сарын хугацаанд хоёр долоо хоногийн амралтаа нэг дор, эсвэл хувааж эдлэх боломжтой болж байна.

Аавуудыг орлогоо алдсаны тэтгэмжээр санхүүжүүлнэ. Үүний тулд жилд 230 сая гаруй швейцар франк буюу 231 сая гаруй ам.доллар зарцуулахаар төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл, өдөрт олгох тэтгэмжийн дээд хэмжээ нь 196 франк буюу 197 орчим ам.доллар аж.

Швейцар улс хүүхэдтэй болсон аавуудад амралт олгодоггүй Европын цорын ганц улс байжээ. Өмнө нь хуулиар залуу аавуудад ганц хоногийн л амралт олгодог байсан гэнэ. Харин зарим компани хүүхэдтэй болсон ажилтнууддаа илүү өгөөмөр ханддаг байжээ. 

Нийтэлсэн: Mонголын радио

Аавуудыг орлогоо алдсаны тэтгэмжээр санхүүжүүлнэ  
Үзсэн: 177 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй