Шууд Chart

Орон нутаг дахь дээд боловсролын байгууллагын багш нарыг чадавхжуулах сургалт эхэллээ

2019-09-12 16:13:28

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны санаачилгаар Азийн хөгжлийн банкны Дээд боловсролын шинэчлэл төслийн санхүүжилтээр хөдөө орон нутаг дахь дээд боловсролын байгууллагын багш нарыг чадваржуулах сургалт Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.

Энэ удаагийн сургалтад Монгол Улсын Боловсролын Их сургуулийн харьяа Архангай аймгийн Багшийн сургуулийн 36 багш, Дорнод аймгийн Дорнод их сургуулийн 25 багш хамрагдаж байна.

Гурван өдрийн турш үргэлжлэх сургалтын хүрээнд, багшлахуй, суралцахуй, үнэлгээ гэсэн сэдвийн хүрээнд ярилцаж, мэдлэг мэдээлэл солилцох юм.

Багшийн хөгжлийг дэмжих хууль болон Засгийн газрын 145 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс дээд боловсролын багшийн хөгжлийг дэмжих хүрээнд энэхүү сургалт зохион байгуулагдаж байгаа юм.


Орон нутаг дахь дээд боловсролын байгууллагын багш нарыг чадавхжуулах сургалт эхэллээ  
Үзсэн: 1176 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй