Шууд Chart

Шалган нэвтрүүлэх товчоодоор өдөрт дунджаар 150-160 авто машинд шалгалт хийгдэж байна

2019-09-12 16:36:38

ХУД-ийн   нутаг дэвсгэрт байрлах Өлзийтийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо, Таван толгойн уулзварын пост, Морингийн  давааны постуудад Засгийн Газрын 62-р тогтоол ТҮҮХИЙ НҮҮРС ХЭРЭГЛЭХИЙГ ХОРИГЛОХ ТУХАЙ,  Нийслэлийн Засаг даргын A/722 тоот захирамж  ,    НМХГ-ын даргын A/46 тоот тушаал  / Байгалийн голомтот тарваган тахал  болон хүн, мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар тавих хяналт шалгалтыг эрчимжүүлэх тухай  / тушаал шийдвэрийн дагуу  Нийслэл , Дүүрэг дэх мэргэжлийн хяналтын  улсын /ахлах/  байцаагчид  24 цагаар хяналт  шалгалт хийн , тушаал шийдвэрийн биелэлтийг хангуулан ажиллаж байгаа ба  АТШНТовчоодын үйл ажиллагаа , тушаал шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.   НМХГ-ын ХУД дэх МХХ-ийн дарга Б. Алтантуяа, Мал эмнэлэгийн хяналтын улсын байцаагч Я.Батмөнх нар хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж,  улсын байцаагчдад  мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч , товчоодод тулгамдаж буй асуудлыг удирдлагуудад мэдээллэн ажиллалаа.   

АТШНТовчоодоор өдөрт дунджаар 150-160 гаруй тээврийн хэрэгсэл дамжин өнгөрч, үзлэг шалгалт хийн НМХГ, НМЭГ, ОБГ, ЦЕГ хамтран ажиллаж байна.

 

 

 


Шалган нэвтрүүлэх товчоодоор өдөрт дунджаар 150-160 авто машинд шалгалт хийгдэж байна  
Үзсэн: 270 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй