Шууд Chart

Сүхбаатар дүүргийн бөхчүүд багаараа тэргүүллээ

2019-09-12 18:05:39

Монголын хүүхдийн спортын VI наадмын чөлөөт бөхийн төрөл есдүгээр сарын 10-12-нд Батлан хамгаалах яамны “Алдар” Биеийн тамир спорт хорооны зааланд боллоо. Тэмцээнд Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий гэсэн 20 аймаг (Баян-Өлгийгөөс бусад), Багануур, Багахангай, Баянгол, Баянзүрх, Налайх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй гэсэн есөн дүүргийн 333 (эр 197, эм 136) тамирчин хөвгүүд, охидын тус бүр 10, нийт 20 жинд өрсөлдөв.

Сүүлийн өдөр буюу өнөөдөр хөвгүүдийн 48, 55, 65, 80, 100, охидын 43, 49, 57, 65, 73 кг-ын жингийн дагах болон шигшээ барилдаан боллоо. Тэмцээнд оролцсон бүх аймаг, дүүргүүд ямар нэгэн медаль хүртсэн бөгөөд спортын мастер Ж.Баярхүү, Г.Нямбаяр дасгалжуулагчтай Сүхбаатар дүүргийн тамирчид таван алт, гурван хүрэл медальтайгаар багийн дүнгээр тэргүүлсэн бол С.Мөнхдуулдах дасгалжуулагчтай Баянхонгор аймаг дөрвөн алт, гурван хүрэл, Д.Мөнхбаяр дасгалжуулагчтай Хан-Уул дүүрэг хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилттай хоёр, гуравдугаар байрт оров. Сонирхуулахад, өнгөрсөн дөрөвдүгээр сард Хэнтий аймагт болсон өсвөр үеийн УАШТ-д түрүүлсэн 10 тамирчин хүүхдин спортын наадамд дахин аваргаллаа.

Сүүлийн өдрийн дүн:

Хөвгүүдийн 48 кг (19 бөх):

  1. Б.Отгонбаатар (Баянхонгор) 2. Б.Балжинням (Дархан-Уул) 3. Э.Цэрэндаваа (Налайх), Д.Ганхөлөг (Сэлэнгэ)

55 кг (24):

  1. Г.Батнасан (Хан-Уул) 2. Н.Цэнгүүнбаяр (Дорноговь) 3. Д.Бямбасүрэн (Архангай), Г.Энхням (Дархан-Уул)

65 кг (21):

  1. Ж.Далайдорж (Баянхонгор) 2. Б.Маргад-Эрдэнэ (Сэлэнгэ) 3. Н.Батбилгүүн (Төв), Э.Бат-Оргил (Хэнтий)

80 кг (19):

  1. Э.Уугангэрэл (Хэнтий) 2. Ө.Шийрэв (Архангай) 3. Б.Баярболд (Сүхбаатар дүүрэг), М.Мөнх-Эрдэнэ (Төв)

100 кг (11):

  1. Н.Нямдаваа (Төв) 2. М.Лхагважамц (Увс) 3. Л.Алтаншагай (Орхон), Д.Бямба-Эрдэнэ (Сүхбаатар аймаг)

охидын 43 кг (11):

  1. Г.Эрдэнэсүрэн (Өвөрхангай) 2. Г.Болормаа (Ховд) 3. О.Солонго (Дархан-Уул), Б.Хонгорзул (Архангай)

49 кг (16):

  1. Б.Хишигсүрэн (Баянхонгор) 2. Ч.Сарнай (Өмнөговь) 3. Ж.Золзаяа (Сүхбаатар дүүрэг), Э.Отгонзаяа (Баянгол)

57 кг (16):

  1. Т.Алтжин (Сүхбаатар дүүрэг) 2. Б.Хоролгарав (Хан-Уул) 3. Н.Бүжинлхам (Төв), Б.Анударь (Багануур)

65 кг (13):

  1. З.Бишрэлт (Сүхбаатар дүүрэг) 2. Б.Хонгорзул (Чингэлтэй) 3. Б.Нямбаяр (Хөвсгөл), Ц.Должинсүрэн (Архангай)

73 кг (12):

  1. Д.Халиун (Хан-Уул) 2. Б.Дэлгэрцэцэг (Өмнөговь) 3. Ц.Амгалан (Увс), О.Цэлмүүн (Сүхбаатар дүүрэг)

 





















































































Нийтэлсэн: У.Баярсайхан

Сүхбаатар дүүргийн бөхчүүд багаараа тэргүүллээ  
Үзсэн: 154 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй