Шууд Chart

Украины Ерөнхийлөгч ОХУ-ын эсрэг авсан хоригоо цуцлахгүй байхыг барууны орнуудаас уриалжээ

2019-09-14 11:26:30

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский барууны орнуудад хандаж ОХУ-ын авсан хориг арга хэмжээгээ цуцлахгүй байхыг уриалсан байна. Тэрээр  Киев хотноо өчигдөр болсон Ялта Европын стратеги форум дээр хэлсэн үгэндээ ийнхүү мэдэгдсэн  байна.

Оросын эсрэг авсан хориг арга хэмжээнээс болж санхүүгийн алдагдалд орж байгаа тухай Барууны зарим орнууд ярих болсон ч хүмүүсээ алдаж байгаа нөхцөлд хориг арга хэмжээний бодлогоо цуцлах ёсгүйг тэрээр анхааруулж байлаа. Мөн Украины зүүн нутагт энх тайван тогтоогүй цагт  хоригийг цуцлах ёсгүйг онцолсон байна. 2014 онд ОХУ Крымийг өөртөө хүчээр нэгтгэсэн хэмээн буруутгаж АНУ, Европын Холбооны орнууд Москвагийн эсрэг өргөн хүрээтэй хориг арга хэмжээ авах болсон юм. Эхний ээлжид Крымийн удирдлагуудын эсрэг хориг арга хэмжээ авсан бол  удалгүй Крым дэх үйл явцад холбоотой гэж үзсэн Оросын  албан тушаалтнууд, аж ахуйн нэгжүүдийг хориг арга хэмжээний жагсаалтад  оруулсан юм.

Түүнчлэн Донбасс дахь үйл явдлуудтай холбоотойгоор Орост шахалт үзүүлэх зорилгоор хориг арга хэмжээгээ өргөжүүлж ирсэн юм. АНУ Европын Холбооны удирдагчид Минскийн гэрээг хэрэгжүүлсэн тохиолдолд Оросын  эсрэг хориг арга хэмжээгээ  цуцлах болно гэдгээ мэдэгдэж ирсэн билээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Украины Ерөнхийлөгч ОХУ-ын эсрэг авсан хоригоо цуцлахгүй байхыг барууны орнуудаас уриалжээ  
Үзсэн: 358 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
зочин [127.0.0.xxx] 2019-09-14 13:02
хэнийг их боомилно өөрийгөө төдий чинээ боомилно.

Бидэнтэй нэгдээрэй