Шууд Chart

Япон соёлын наадам өнөөдөр үргэлжилнэ

2019-09-15 08:36:05

Улаанбаатар хотод “Япон соёлын наадам” энэ амралтын өдрүүдэд Сүхбаатарын талбайд болж байна. Хоёр улсын Элчин Сайдын Яамны дэмжлэгтэйгээр “Япон соёл, Япон амт, Япон чанартай танилцах ЯПОНЫ НЭГ ӨДӨР”  уриан дор зохиогдож буй тус наадмын үеэр Япон улсын соёл урлаг, гар урлал, хөгжөөнт наадгай, тэмцээн уралдаан, бараа бүтээгдэхүүн, амтат хоол зэргийг олон нийтэд танилцуулна.

Өдөрлөгийн үеэр Японы үндэсний хөгжмийн “Этосетора” хамтлаг тоглолтоо сонирхуулахаас гадна кимоно өмсөж зургаа авахуулах, Японы олон төрлийн хоолыг амтлах, Япон хэлний сургууль, боловсролын төвүүдтэй танилцах боломжтой аж.


Япон соёлын наадам өнөөдөр үргэлжилнэ  
Үзсэн: 293 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй