Шууд Chart

Э.Цэндбаатар эхний өрсөлдөгчөө яллаа

2019-09-16 11:25:46

Манай хойд хөрш ОХУ-ын Екатеринбург хотноо болж буй сонирхогчдын боксын ДАШТ-д 57 кг-н жинд өрсөлдөж буй манай тамирчин Э.Цэндбаатар өчигдөр эхний өрсөлдөгчөө хожиж дараагийн шатанд шалгарлаа.

“Жакарта-2018” Азийн наадмын алт, 2019 оны ААШТ-ий аварга Э.Цэндбаатар анх удаагаа ДАШТ-д оролцож байгаа бөгөөд түүний эхний өрсөлдөгч нь Киргизстаны боксчин Мунарбек Сейтбек Уулу байсан юм. Тэрээр тэмцээний эхний шатанд хийлээд байсан бол дараагийн шатанд Киргизстаны боксчинтой тулалдаж таван шүүгчийн санал нэгтэйгээр 5-0 харьцаатай ялалт байгуулж 3-р шатанд шалгарлаа.

Дэлхийн аваргын эхний тулаанаа амжилттай хийгээд буй залуу тамирчин Э.Цэндбаатарын дараагийн өрсөлдөгч нь Унгарын боксчин Роланд Галос байх юм. Хэрвээ манай боксчин 17-ны өдөр Унгарын боксчинг хожиж чадвал шөвгийн наймд Ирланд болон Канадын тамирчдын хожсонтой нь тулалдана.

Өнөөдөр тэмцээний 69 кг-н жинд өрсөлдөж буй Г.Баярхүү дэлхийн аваргын эхний тулаанаа хийнэ. Түүний эхний өрсөлдөгч нь Тайваны Пан Хунг-мин байх юм. Тайвань боксчин тэмцээний нэгдүгээр шатанд Украйны боксчинг 3-2 харьцаатай хожиж хоёрдугаар шатанд манай боксчинтой таарч байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Э.Цэндбаатар эхний өрсөлдөгчөө яллаа   
Үзсэн: 815 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй