Шууд Chart

"Хийморь" уран сайхны кино “Кино урлагийн амин сүнс” шагналыг хүртжээ

2019-09-16 12:22:25

“Oldenburg International Film Festival” энэ сарын 13-15-нд  ХБНГУ-д болжээ. Тус кино наадамд найруулагч, жүжигчин Г.Эрдэнэбилэгийн "Хийморь" уран сайхны кино оролцсон бөгөөд "Spirit of Cinema"  буюу “Кино урлагийн амин сүнс” шагналыг хүртсэн байна.

Хоёр цаг үргэлжлэх тус кино нь Монгол морь, Монгол бахархал, Монгол хүний эх орноо хайрлах сэтгэл, хүн байгалийн холбоо, Монгол философийг багтаасан юм.

“Oldenburg International Film Festival” нь эхний тавд багтдаг олон улсын кино наадам аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Хийморь" уран сайхны кино “Кино урлагийн амин сүнс” шагналыг хүртжээ   
Үзсэн: 197 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй