Шууд Chart

Ч.Алтанхуяг, н.Баярхүү нарыг 30 хоног хорьжээ

2019-09-16 12:35:47

Өнгөрсөн долоо хоногт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Нийслэлийн Прокурорын газраас хүргүүлсэн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуяг болон н.Баярхүү нарт цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг үндэслэл бүхий баримт тогтоогдохгүй байна гэж үзэн хэрэгсэхгүй болгосон. Түүнчлэн Ч.Алтанхуяг болон н.Баярхүү нарт Монгол Улсын хилээр гарахгүй байх хязгаарлалт тогтоож, тодорхой хүмүүстэй уулзахгүй байх таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн билээ.

Тэгвэл

Хэргийг сануулахад, дээрх хүмүүсийг Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банканд байршуулахдаа хүүгийн орлогыг хувьдаа завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг нээн, шалгаж байгаа талаар АТГ мэдээлсэн байдаг.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Ч.Алтанхуяг, н.Баярхүү нарыг 30 хоног хорьжээ  
Үзсэн: 354 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй