Шууд Chart

“Нээлттэй өдөрлөг”-өөр Гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг сурталчлан ажиллаж байна

2019-09-16 13:39:25

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг нийтэд сурталчлан таниулах нээлттэй өдөрлөг энэ сарын 16-27-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд болно. Энэ өдрүүдэд Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг танилцуулж, иргэдэд мэдээ, мэдээлэл өгөх бөгөөд яам, агентлагууд салбарынхаа ажлыг сурталчлан, хариуцсан чиглэлээрээ төрийн зарим үйлчилгээг хүргэх юм.

Тус нээлттэй өдөрлөг өнөөдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Ерөнхий сайдын Ажлын алба, Шадар сайдын Ажлын алба, Сангийн яамны өдөрлөгөөр эхэллээ.

Өнөөдрийн өдөрлөгт Онцгой байдлын байгууллагаас Онцгой байдлын ерөнхий газар, ОБЕГ-ын харьяа Гамшиг судлалын хүрээлэн, Давтан сургалт сэргээн заслын төв, нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид оролцож, байгууллагынхаа үйл ажиллагааг сурталчлан ажиллаж байна.

Түүнчлэн ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт, барилгын зураг хянуулах хүсэлт хүлээн авах, гамшгийн эрсдэлийн үнэлгээний арга зүй, үнэлгээ хийлгэх журмыг танилцуулах, ГСХ-ийн лабораторийн дүгнэлт гаргуулах хүсэлт хүлээн авах зэрэг үйлчилгээг явуулж, гамшгаас урьдчилан сэргийлэх мэдээ мэдээлэл хүргэх, ДССЗТ-ийн “Жаргалант” сувиллын хамт олон иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаж байна.

Өдөрлөг өнөөдөр 17:00 цаг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


“Нээлттэй өдөрлөг”-өөр Гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг сурталчлан ажиллаж байна  
Үзсэн: 145 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй