Шууд Chart

БНСУ-ын хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцоо хэрэгжиж эхэлсний 15 жилийн ой болов

2019-09-16 13:42:09

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар нь Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хоорондын “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо”-ны дагуу ажилтан илгээх болон хүлээн авах тухай “ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-ийн хүрээнд ажиллаж байгаа билээ.

2019 онд тус тогтолцоо хэрэгжиж эхэлсний 15 жилийн ойн арга хэмжээ тохиож буй бөгөөд БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулагдсан “Гадаад ажилчдын фестиваль”-д  Ажиллах хүч илгээгч 16 улсын Элчин сайд, илгээгч байгууллагын дарга, И Пи Эс төлөөлөгчийн газрын дарга, БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн сайд, Сөүл хотын дарга, Аж үйлдвэрийн хүний нөөцийн хэрэг эрхлэх газрын дарга, дэд дарга, гадаадын 1,200 гаруй ажилчид оролцсон өргөн хүрээтэй арга хэмжээ болов.

Тус арга хэмжээний хүрээнд Аж үйлдвэрийн хүний нөөцийн хэрэг эрхлэх газрын дарга Ким Дон Ман Монгол Улс нь Солонгос Улстай Санамж бичиг байгуулсан анхны улсын нэг гэдгийг онцлон тус санамж бичгийн хэрэгжилтийг 15 жилийн турш тасралтгүй хангуулан амжилттай ажилласаныг өндрөөр үнэлэн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдавааг өргөмжлөлөөр шагнав.


БНСУ-ын хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцоо хэрэгжиж эхэлсний 15 жилийн ой болов  
Үзсэн: 412 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй