Шууд Chart

S-400 пуужингийн систем ирэх оны дөрөвдүгээр сард бүрэн ажиллагаанд орно гэв

2019-09-16 14:28:18

ОХУ-аас авч байгаа S-400 пуужингийн систем ирэх оны дөрөвдүгээр сард бүрэн ажиллагаанд орно гэж Анкара мэдэгдлээ. ОХУ-ын S-400 пуужингийн системийн хоёр дахь хэсгийг Туркийн тал ням гарагт хүлээлэн авч дууссан байна. Энэ зэвсгийг 2020 оны дөрөвдүгээр сард бүтэн ажиллагаанд оруулна гэж  Туркийн талаас мэдээлжээ. “Пуужингийн системийг суурилуулах ажил болон цэргийн алба хаагчдын бэлтгэл үргэлжилж байна” гэж Батлан хамгаалах яамнаас нь мэдээлжээ.

Мөн зэвсгийн нийлүүлэлттэй холбоотойгоор Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу “АНУ-ын талаас удаа дараа анхааруулга өгч байгааг үл харгалзан S-400-г ажиллагаанд оруулна. Турк, АНУ-ын пуужингийн системийг авахад ч бэлэн гэж би тэдэнд хэлсэн” хэмээн өнгөрөгч бямба гарагт Турк дэх CNN телевизийн сувагт ярьсан байна.

Энэнээс өмнө Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайп Эрдоган Америкаас энэ төрлийн зэвсэг худалдан авах талаар энэ сардаа багтан Цагаан ордны тэргүүнтэй яриа хэлэлцээ хийх эрмэлзэлтэй гэдгээ илэрхийлээд байна. Тэрбээр Ерөнхийлөгч Дональд Трамптай тогтоосон хувийн холбоо сүлбээ нь S-400-аас үүдэлтэй үл ойлголцлыг шийдэх боломжтой гэж бодож байгаагаа ч хэлжээ.

Удаан яригдаж буй гэрээний хүрээнд ОХУ-ын S-400 пуужингийн системийн эхний хэсгийг Турк улсад өнгөрөгч долоодугаар сард хүргэсэн. Энэ үед Вашингтон Оросын зэвсэг худалдан авч байгаатай нь холбогдуулан, F-35 байлдааны онгоцоо нийлүүлэхгүй гэх зэргээр анхааруулга өгсөн ч Анкара хүлээж аваагүй юм. 

Нийтэлсэн: Mонголын радио

S-400 пуужингийн систем ирэх оны дөрөвдүгээр сард бүрэн ажиллагаанд орно гэв   
Үзсэн: 212 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй