Шууд Chart

Жүжигчин, загвар өмсөгч Б.Ганчимэг алдарт жүжигчин Жонни Депптэй киноны гол дүр бүтээжээ

2019-09-16 15:00:39

“Wonder woman”, “Ex Machina”, “Sweet Lies” зэрэг  кинонд дүрээ мөнхөлсөн жүжигчин, загвар өмсөгч Б.Ганчимэг алдарт жүжигчин Жонни Депптэй “Waiting for the Barbarians” буюу “Зэрлэгүүдийг хүлээхүй” киноны гол дүрийг бүтээжээ.

Түүний Венецийн кино наадмын үеэр Жонни Депптэй авахуулсан зураг цахим орчинд хэрэглэгчдийн анхааралд ихэд өртсөн байна.

Энэ сарын 6-нд Венецийн кино наадамд киноны нээлтийн хэвлэлийн хурал болсон юм. "Бүрэнхийд" цуврал киногоороо алдаршсан Роберт Паттинсон мөн энэ кинонд тогложээ.

Дашрамд хэлэхэд, Б.Ганчимэг жүжигчний мэргэжлээр Лондонд суралцаж төгссөн байна. “GQ”, “Ashish”, “Gucci” зэрэг томоохон брендийн загварын шоунд оролцож байжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Жүжигчин, загвар өмсөгч Б.Ганчимэг алдарт жүжигчин Жонни Депптэй киноны гол дүр бүтээжээ  
Үзсэн: 426 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй