Шууд Chart

Кипр улс нийслэл хотынхоо замын түгжрэлийг яаралтай шийдэх хэрэгтэй болжээ

2019-09-16 16:41:38

Киприйн нийслэл Никосиа хотод авто замын түгжрэл ихээхэн төвөг учруулж эхэлсэн тул асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй байна гэж хотын захиргаа нь мэдэгдсэн байна.

Хотын хэмжээнд замын ажил ид үргэлжилж байгаагаас гадна хичээлийн шинэ жил эхэлснээр түгжрэл эрс нэмэгджээ. Хотын замын цагдаагийн газраас гол гол уулзварт цагдаа зохицуулалт хийх болсныг ч зарлаад байна.

Албаны хүмүүсийн мэдээлж байгаагаар гол төлөв хотын төв рүү орох, гарах хэсэгт түгжрэл үүсдэг байна. Өдөрт 34 мянга орчим авто машин Никосиа хотыг зорьж байгаа нь 2015 оныхоос 330-аар олон машин хот руу орж байна гэсэн үг юм байна. Үүний шалтгаан нь бараг хүн бүр машин унадаг болсонтой холбоотой.

Ихэнх хүмүүсийн хувьд хувийн машин нь ажил, сургуульдаа явах гол хэрэгсэл болдог тул энэ нь замын хөдөлгөөний тулгамдсан асуудал болоод байгаа юм байна. Амьжиргаанаасаа шалтгаалаад Никосиа хотын айл өрхүүдийн насанд хүрсэн хүн бүр машин барьж байгаа тухай хотын захиргаанаас нь мэдээлж байна.

Тиймээс хотын захиргаанаас Никосиа хотын замын хөдөлгөөний нэгдсэн төлөвлөгөө гаргаж нийтийн тээврийн үйлчилгээг нэмэгдүүлэх, дугуйн зам тавих, автобусны эгнээ тасалгаа гаргахын тулд гудамжуудыг нэг урсгалын замтай болгох төлөвлөгөөтэй байгаа юм байна. Үүнээс гадна өдрийн заасан цагт нийтийн тээврээр үнэ төлбөргүй үйлчлүүлэх, автобусны болон трамвай сүлжээний маршрутыг нэмэгдүүлэх гэх зэргээр Киприйн нийслэл Никосиа хотын замын түгжрэлийг бууруулах хэд, хэдэн саналыг гадаадын мэргэжилтнүүд тавьсан байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Кипр улс нийслэл хотынхоо замын түгжрэлийг яаралтай шийдэх хэрэгтэй болжээ  
Үзсэн: 148 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй