Шууд Chart

БНСУ-ын Хууль зүйн сайд Чо Кукийн гэр бүлийн хэрэгтэй холбоотой анхны баривчилгаа боллоо

2019-09-17 10:49:58

Өмнөд Солонгосын Прокурорын газраас Хууль зүйн шинэхэн сайд Чо Кукийн гэр бүлийн хэрэгтэй холбоотой гэх нэг эрэгтэйг баривчилсан байна. Баривчилгаанаас хоёр өдрийн өмнө Инчёны онгоцны буудал дээр саатуулагдаад байсан эрэгтэйг баривчлах зөвшөөрлийг даваа гарагт шүүхээс олгосон байна.

Энэ хүний тухайд Ерөнхийлөгч Мүн Жэ Иний томилсон Хууль зүйн сайд Чо Кукийн эхнэрийн хөрөнгө оруулсан хувийн санд гол үүрэг гүйцэтгэж, холбоотой байсан хүн юм байна.

Ерөнхийлөгч Мүн Жэ Иний нэр дэвшүүлэн томилсон Хууль зүйн шинэ сайдын гэр бүлийн талаарх хэргүүд Солонгосын ард иргэдийн дунд маргаан дагуулаад байгаа бөгөөд тэдгээр хэрэгтэй холбогдуулан хийж буй анхны баривчилгаа энэ болж байгаа юм.

Хувийн сангийн асуудлаар нэг хүнийг баривчилсан болохоор одоо прокурор сайдынхаа эхнэрийг байцаах уу, үгүй юу гэдэг нь анхаарал татаж байна гэж зарим хэвлэлд бичжээ.

Үүнээс гадна Хууль зүйн сайд Чо Кукийн эсрэг түүний охинтой холбоотой хэргийг хэвлэлүүд сөхөж байгаа юм. Сайдын охин Солонгосын нэг алдартай дээд сургуульд хууль бусаар элсэн орох зөвшөөрөл авсан гэжээ. Энэ хэрэгтэй холбогдуулан прокурор коллежийн нэг профессороос байцаалт авсан байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

БНСУ-ын Хууль зүйн сайд Чо Кукийн гэр бүлийн хэрэгтэй холбоотой анхны баривчилгаа боллоо  
Үзсэн: 825 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй