Шууд Chart

Чөлөөт бөхийн ДАШТ өнөөдөр эхэлнэ

2019-09-17 11:08:27

“Нур-Султан-2019” бөхийн төрлүүдийн ДАШТ-ий чөлөөт бөхийн төрөл өнөөдөр эхэлнэ.

Чөлөөт бөхийн ДАШТ-ний эхний өдөр эмэгтэйчүүдийн 50, 53, 55, 72кг жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан явагдах юм. Дээрх жингүүдэд барилдах манай бүсгүйчүүдийн оноолттой танилцъя.

50 кг: 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Ази тивийн аварга “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Ц.Намуунцэцэг тэгшитгэлд “Монголиа Опен”-д мөнгөн медаль хүртэж байсан ОХУ-ын Екатерина Полешуктай оноолт таарлаа.

Энэ жинд 30 бөх барилдах бөгөөд түүний хэсэгт Олимпийн наадмын хошой мөнгө, нэг хүрэл медальт, ДАШТ-ий медалийн иж бүрэн цуглуулгатай Азербайжаны Мария Стадник, “Рио-2016” олимпийн наадмын хүрэл, ДАШТ-ий алт, мөнгөн медальт БНХАУ-ын Сун Янань, Японыг төлөөлж очсон, Азийн хошой аварга Японы Юки Ириэ, 2017 оны ДАШТ-ий хүрэл медальт БНАСАУ-ын Ким Сон Хан нарын шилдгүүд багтжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Чөлөөт бөхийн ДАШТ өнөөдөр эхэлнэ   
Үзсэн: 283 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй