Шууд Chart

Зургаан кг буюу 779 сая төгрөгийн алт хилээр гаргах гэж байгаад баригдав

2019-09-17 11:23:02

Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албаны алба хаагчид зургаан кг алт хайлуулж, бэлтгэн хууль бусаар хил гаргах гэж байсан этгээдүүдийг илрүүлжээ.

Тодруулбал, энэ сарын 14-нд 12:00 цагийн үед иргэн О, М нар зургаан ширхэг алтан гулдмай буюу нийт зургаан кг килограмм 40 грамм жинтэй алт гадуур болон дотуур хувцсандаа нууж, Дорноговь аймгийн Замын-Үүдийн боомтоор хил гарах гэж байгаад баригджээ. Дээрх алтыг хураан авсан бөгөөд шалгалтын ажиллагаа явуулж байна.

Монголбанкны энэ сарын 14-ний өдрийн ханшаар нэг кг алт 129 сая 928 мянга төгрөг аж. Тэгвэл дээрх этгээдүүд нийтдээ 779 сая 568 мянган төгрөгийн алт хууль бусаар улсын хилээр  гаргах гэж байсныг таслан зогсоожээ.

Мөн .



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Зургаан кг буюу 779 сая төгрөгийн алт хилээр гаргах гэж байгаад баригдав  
Үзсэн: 307 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй