Шууд Chart

Тусгай зөвшөөрөлгүй цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоолоо

2019-09-17 12:05:40

НМХГ-ын 70128012 шуурхай албаны утсаар иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Хан-Богд хотхоны 402 дугаар байранд байрлах “Мандуугийн найзууд” нэртэй цэцэрлэгт 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр шалгалт хийгдлээ.

Шалгалтаар  2019 оны 09 дүгээр сарын 03-наас эхлэн сургуулийн өмнөх боловсрол олгох тухай тусгай зөвшөөрөлгүй, улсын бүртгэлд бүртгүүлээгүйцэцэрлэгийн үйл ажиллагаа явуулж байгаа зөрчилд, зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 5 дахь заалтыг үнэслэн торгуулийн арга хэмжээ авч, сургалтын төлбөрийг буцаан олгуулж, улсын байцаагчийн актаар үйл ажиллагааг зөрчил арилгах хүртэл түр хугацаагаар зогсоолоо.

 

 

 


Тусгай зөвшөөрөлгүй цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоолоо  
Үзсэн: 122 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй