Шууд Chart

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио телевизийн Техникийн төвд инженер сонгон шалгаруулж авна

2019-09-17 12:11:34

Нээлттэй ажлын байрны сонгон шалгаруулалтад урьж байна.

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио телевизийн Техникийн төвд инженер сонгон шалгаруулж авна

ИНЖЕНЕР /1/

Ажлын байрны зорилго:

Эфирийн студийн тоног төхөөрөмж, программ хангамжийн хэвийн, найдвартай ажиллагааг  хангах

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Радио холбооны инженер эсвэл ижил төстэй мэргэжлээр их дээд сургууль төгссөн.
  • Багаар ажиллаж, ачаалал даах чадвартай, харилцааны соёлтой
  • Эфирийн техник, тоног төхөөрөмж дээр бүрэн ажиллах чадвартай байх
  • Ажлын болон хувийн зохион байгуулалт сайтай, хариуцлага хүлээх чадвартай
  • Тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй

Бүрдүүлэх материал:

  • Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл
  • Дэлгэрэнгүй анкет, сайтын “Бусад” гэсэн хэсэгт буй МҮОНРТ-ийн ажилтны анкетыг бөглөх
  • 2% цээж зураг

Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйд хийж 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 17:00 цаг хүртэл хугацаанд доорхи хаягаар ирүүлнэ үү.

Хаяг: Баянгол дүүрэг, Хувьсгалчдын зам-3

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз

Хүний нөөцийн алба, Утас: 325802

 


Монголын Үндэсний Олон Нийтийн Радио телевизийн Техникийн төвд инженер сонгон шалгаруулж авна  
Үзсэн: 718 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй