Шууд Chart

БНКУ-ын Элчин сайд болон Латин Америкийн “Пренса Латина” агентлагийн удирдлагууд МҮОНРТ-д зочиллоо

2019-09-17 12:14:57

Бүгд Найрамдах Куба улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Делгадо Консепсион Раул болон Латин Америкийн “Пренса Латина” мэдээллийн агентлагийн дарга ноён Луис Энрикэ Гонзалес Акоста, тус агентлагийн Харилцаа холбооны дарга ноён Рубэн Пуэрта Пачэко тэргүүтэй төлөөлөгчид өчигдөр Монголын үндэсний олон нийтийн радио, телевизэд зочиллоо. Тэднийг  Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн дэд захирал Г.Гэрэл, Гадаад харилцааны хэлтсийн дарга Д.Цэцэгдэлгэр, гадаад харилцааны мэргэжилтэн О.Анударь нар хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр “Пренса Латина” агентлагийн дарга ноён Луис Энрикэ Гонзалес Акоста “Монгол, Куба улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой ирэх жил тохиож байна. Тэгш ойн хүрээнд хоёр орон хэд хэдэн том арга хэмжээ зохион байгуулна. Үүнд, дээд хэмжээний айлчлал багтаж байгаа. МҮОНРТ эдгээр арга хэмжээний нэг хэсэг болоосой хэмээн хүсэж байна. Мөн айлчлалын бүрэлдэхүүнд танай телевизийн удирдлага болон сурвалжлах баг багтана гэдэгт итгэж байна” гэв. Мөн дээрх ойн арга хэмжээнд өндөр ач холбогдол өгч байгаа. МҮОНРТ-тэй хамтран зохион байгуулж болох арга хэмжээ, уран бүтээлийн талаар санал солилцох хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн хоёр орны харилцаатай холбоотой архивын дүрс бичлэгийг харилцан солилцох, сүүлийн 60 жилийн дипломат харилцааг өгүүлэх баримтат кино хийх хүсэлтэй байна” гэв.

Харин Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн дэд захирал Г.Гэрэл дээрх зочдод МҮОНРТ-ийн тухай товч мэдээлэл хүргэснийхээ ард манай олон нийтийн радио, телевиз иргэдэд мэдээлэл хүргэх үүргийнхээ дагуу Монгол, Куба улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээг дэмжиж, олон нийтэд мэдээлнэ гэв.

Үүнээс гадна уулзалтын төгсгөлд баримтат кино хамтран бүтээх баг хамт олныг томилох, “Пренса Латина” агентлагтай контент солилцоог идэвхжүүлэх тэр дундаа цуврал кинонд түлхүү анхаарал тавих, .

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

БНКУ-ын Элчин сайд болон Латин Америкийн “Пренса Латина” агентлагийн удирдлагууд МҮОНРТ-д зочиллоо  
Үзсэн: 400 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-09-17 23:30
Еооое гадаад харилцаа нь бас солигдцон юмуу, юун их солигддын

Бидэнтэй нэгдээрэй