Шууд Chart

Орхончууд Маршал Ю.Цэдэнбал агсны хөшөөнд цэцэг өргөжээ

2019-09-17 13:10:20

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, хөдөлмөрийн баатар, Маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 103 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Энэхүү өдрийг тохиолдуулан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын өмнөх хөшөөнд  нь Ю.Цэдэнбал академын Орхон аймаг дахь салбарын сайн дурын гишүүд, Эрдэнэт үйлдвэрийн ажилчид цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.  

Тэрээр Монгол орныг аж үйлдвэржүүлж, хөдөө аж ахуй, газар тариаланг хөгжүүлж, хүн амаа шинэ бичиг үсэгт хамруулж, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх, ухаан, соёлын салбарыг хөгжүүлэхэд төдийгүй өнөөгийн “Эрдэнэт үйлдвэр”, Эрдэнэт хотыг бүтээн байгуулах их үйлсэд онцгой ач холбогдол өгч ажилласан, Эрдэнэтийн иргэд, уурхайчид, ирээдүй хойч үед үнэтэй хувь нэмэр оруулсан гавъяатай хэмээн тус нйтгийнхан үзэж, ийнхүү хүндэтгэл үзүүлсэн байна.

Ю.Цэдэнбал академын Орхон аймаг дахь салбар нь Орхон аймагт 2014 оноос хойш үйл ажиллагаа явуулж иржээ. Энэ оны тухайд тэд Эрдэнэт хотноо Ю.Цэдэнбал агсны нэрэмжит гудамж байгуулах тухай саналыг орон нутгийн удирдлагуудад хүргүүлж байжээ. Мөн түүний Эрдэнэтэд оруулсан хувь нэмрийг өгүүлсэн түүхэн ном гаргахаар төлөвлөжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Орхончууд Маршал Ю.Цэдэнбал агсны хөшөөнд цэцэг өргөжээ   
Үзсэн: 130 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй