Шууд Chart

Нийтийн тээврийн үйлчилгээний жолооч нарын дунд “Уран жолоодлого-2019” тэмцээн болов

2019-09-17 13:22:09

Нийтийн тээврийн үйлчилгээний газар үүсэж хөгжсөний 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд хот доторх болон хот орчмын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын их багтаамжийн  автобусны жолооч нарын дунд “УРАН ЖОЛООДЛОГО-2019” тэмцээнийг тус газрын Тээврийн хяналтын хэлтэс 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр амжилттай зохион явууллаа.

Тэмцээнийг Автотээврийн хяналтын улсын байцаагч нар болон үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын удирдлагууд хамтран шүүж дүгнэсэн бөгөөд 9 баг, тамирчид оролцсоноос 1-р байрт, Эрдэм транс ХХК-ийн 2-р баг, 2-р байрт Эрдэм транс ХХК-ийн 1-р баг, 3-р байрт ДЮЦ ХХК шалгарлаа.

Мөн тус тэмцээний үеэр Зам, тээврийн хөгжлийн яамны “Салбарын тэргүүний ажилтан” цол, тэмдэгээр нэг,  “Хүндэт жуух бичиг”-ээр гурван жолоочийг тус тус шагнав гэж нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээлэв.


Нийтийн тээврийн үйлчилгээний жолооч нарын дунд “Уран жолоодлого-2019” тэмцээн болов  
Үзсэн: 167 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй