Шууд Chart

Агаарын бохирдлын талаар мэдлэг, хандлага, дадал тодорхойлох судалгаанд хамрагдлаа

2019-09-17 14:58:58

ЭМЯ, НҮБ-ын Хүүхдийн сан, НЭМҮТ-өөс хамтран эрүүл мэндийн байгууллагын “Агаарын бохирдлын талаар мэдлэг, хандлага, дадлыг тодорхойлох” судалгааг энэ сарын 16-нд зохион байгууллаа.

Тус судалгаанд Жаргалант тосгоны эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн зэрэг нийт 10 хүн хамрагдсан бөгөөд гадаад болон дотоод орчны агаарын бохирдлын хор уршиг, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө, урьдчилан сэргийлэх аргачлал, амьдралын зөв дадал хэвшлийн талаарх мэдлэг, туршлагаа тодорхойлсон байна.

Судалгааны дараагийн шатанд сургалт зохион байгуулахаар болсон бөгөөд тус төвийн эмч, мэргэжилтнүүд агаарын бохирдлын талаарх мэдлэг, хандлага, дадлын хүрээнд иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, урьдчилан сэргийлэх мэдээлэл сурталчилгааны цар хүрээгээ нэмэгдүүлж ажиллах юм байна.


Агаарын бохирдлын талаар мэдлэг, хандлага, дадал тодорхойлох судалгаанд хамрагдлаа  
Үзсэн: 267 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй