Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан

2019-09-17 15:26:04

Малчид, иргэд, тариаланчид, хадланчидад зориулсан мэдээ: Өнөө, маргаашдаа Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн бороо орж, бусад нутгаар бороо орохгүй, дулаан байна.

2019 оны 09-р сарын 17-ны 16-22 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/сек. 17 цагт 14 хэм, 20 цагт 11 хэм дулаан байна.


2019 оны 09 дүгээр сарын 17-ны 20 цагаас 09 дүгээр сарын 18-ны 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө Хөвсгөлийн уулсаар бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар 1-6 хэм дулаан, өдөртөө Дорнод-Дарьгангын тал нутгаар 12-17 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-3 хэм, өдөртөө 20-22 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 7-12 хэм, бусад хэсгээр 4-9 хэм, өдөртөө бүх нутгаар 20-25 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-5 хэм, өдөртөө 19-21 хэм дулаан байна.


2019 оны 09 дүгээр сарын 19-нөөс 09 дүгээр сарын 23-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

19-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо орно. Салхи 19-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.


Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан  
Үзсэн: 168 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй