Шууд Chart

Б.Болортуяа Энэтхэгийн бөх Лалитаг яллаа

2019-09-17 15:35:58

“Нур-Султан-2019” чөлөөт бөхийн ДАШТ ид үргэлжилж байна.

Дөнгөж сая  эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд хүч үзсэн ОУХМ Б.Болортуяа 1/8 шигшээд Энэтхэгийн бөх Лалитатай барилдаж яллаа.

Манай улсын бөх Азийн АШТ, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Женко” клубийн тамирчин юм.

Түүний өрсөлдөгч нь 2015 оны Азийн АШТ-ий хүрэл медальтай бөгөөд Б.Болортуяагийн дараагийн өрсөлдөгч нь АНУ-ын Жакарра Винчестер аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Б.Болортуяа Энэтхэгийн бөх Лалитаг яллаа  
Үзсэн: 807 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-09-17 19:27
ylaad bai mediali avaarai amjilt
Зочин [127.0.0.xxx] 2019-09-17 19:07
Hicheegeerei . Amjilt husie.

Бидэнтэй нэгдээрэй